Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 11:21 - Ариун Библи 2013

21 Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 11:21
22 Mawu Ofanana  

Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван —Чи үхэх ёстой!


“Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж хэлнэ” гэсэн.


Би дайснуудынх нь гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүр тэнгэрийн шувууд, газрын араатны идэш болно.


“Гэвч та нар назир хүмүүст дарс уулгаж, Эш үзүүлэгчдэд «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.


Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, Охин нь эхийнхээ эсрэг, Бэр нь хадам эхийнхээ эсрэг босму. Дайснууд чинь гэрийн чинь хүмүүс байму.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив.


Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.


Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa