Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 11:20 - Ариун Библи 2013

20 Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Харин зөв шударгаар шүүдэг, зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН, тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 11:20
35 Mawu Ofanana  

Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв.


Ингээд Хезекиа, элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Харин би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.


Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч.


Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч!


Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.


Өшөө авалтыг хараад Зөвт нь баярлана. Буруутын цусанд тэрээр Хөлөө угаана


Миний бамбай болсон Бурхан Зөв шударга зүрхтнийг авардаг.


ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.


Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг өмгөөлөл олж, Амь амьдрал минь золилт хүртэв.


Ай ЭЗЭН, дарамтыг минь харжээ. Хэргийг минь Та шүүгээч.


ЭЗЭН, Та хариу цохиоч, Гарынх нь үйлсэд хариулаач.


Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, надад —“ЭЗЭН ингэж айлдаж байна” гэж хэл. “Израилийн гэр ээ, та нарын юуг хэлж, юу ухаан санаандаа бодож байгааг чинь Би мэднэ.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa