2 “Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл.
Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.
Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм.
Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.
Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.
Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.
ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг.
ЭЗЭН надад — Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.