Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 10:22 - Ариун Библи 2013

22 Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор Хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 10:22
16 Mawu Ofanana  

Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор Сундуу бут, өргөст халгай ургаж, Цөөвөр чонын орогнох газар, Тэмээн хяруулын нутаг болно.


Тэгтэл ЭЗЭН, надад —Газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.


Учир нь, харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургийг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын гулдан хаалгануудын үүдэнд, хэрмийнх нь харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.


Залуу арслангууд түүн уруу архирч, чангаар архирчээ. Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ. Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Учир нь нэгэн дуу хоолой Данаас зарлан мэдүүлж, Ефраим уулаас золгүй явдлыг тунхаглаж байна.


Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс Гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.


“Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.


Үзэгтүн, Израилийн гэр ээ! Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд Нэгэн агуу том үндэстэн дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Дараа нь нутгийн ард түмэнд “Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН айлдахдаа «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, хиртхийлт дотор усаа уух болно. Учир нь уг нутагт амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж тэр элбэг дэлбэгээ алдах болно.


Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa