Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 10:19 - Ариун Библи 2013

19 Золгүй еэ! Гэмтэв би! Шарх минь эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 10:19
17 Mawu Ofanana  

Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.


Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний Баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Ард түмний минь охины бэртэл намайг бэртээв. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Гол мэт нулимс минь урсана, Ард олны охин минь сүйрчээ.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa