Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 10:16 - Ариун Библи 2013

16 Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

Onani mutuwo Koperani




Иеремиа 10:16
28 Mawu Ofanana  

ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.


Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон.


Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ “Миний хоргодох газар, Амьдын нутагт миний хувь Та юм.


ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.


Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм.


Эрт үеэс арилжин авч, Өвийнхөө овог болгохоор зольсон Хотол түмнийг хийгээд оршин суусан газраа, Энэ Сион уулыг ч Та санаач.


Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул Буруутууд шийтгэлийн өдрийнх.


Тэднийг ерөөсөн түг түмдийн ЭЗЭН “Ард түмэн минь болох Египет, мутрын минь бүтээл болох Ассири, өв минь болох Израиль ерөөлтэй” гэж айлдана.


Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.


Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй Бидний Аврагч Израилийн Ариун Нэгэн болой.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.


ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэрийг нь ЭЗЭН гэдэг.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”


“ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй”


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.


ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.


ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa