Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 1:18 - Ариун Библи 2013

18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов.

Onani mutuwo Koperani




Иеремиа 1:18
21 Mawu Ofanana  

Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна.


Харин та Вавилоны хааны ахмадууд уруу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэж хэлжээ.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.»


Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.


Би чамайг ард түмнийхээ дунд Шинжээч болон хянагч болгосон нь Чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм.”


түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.


Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa