Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 9:28 - Ариун Библи 2013

28 ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 9:28
14 Mawu Ofanana  

Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв.


Фараон, Мосег дуудаж —Яв, ЭЗЭНд үйлчил! Харин хонь ба үхэр сүрэг чинь үлдэг! Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв.


Мосе Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд тэр тэдэнд —Явцгаа, Бурхан ЭЗЭНдээ үйлчил! Хэн хэн явах вэ? гэхэд


ЭЗЭН, Мосед —Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана.


Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт Бурхандаа тахил өргө гэж хэлэв.


Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв.


Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.


Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Симон хариуд нь —Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa