Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 9:23 - Ариун Библи 2013

23 Мосе таягаа тэнгэр өөд сунгахад ЭЗЭН аянга мөндрийг илгээсэн ба газарт гал буув. ЭЗЭН, Египетийн нутагт мөндөр орууллаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 9:23
22 Mawu Ofanana  

ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.


Саваадахын тулд, эсвэл газартаа зориулаад, эсвэл хайр энэрлийн төлөө Тэр үүнийг учруулдаг.


Мөндрөө Тэр үйрмэг шиг цацдаг. Хэн жаврыг нь сөрөн зогсож чадах вэ?


Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,


ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм.


ЭЗЭНий дуу хоолой Усан дээгүүр байх ажгуу. Алдрын Бурхан нүргэлмүй. Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.


Аянгын тань дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ. Газар чичрэн хөдөлж байлаа.


Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв.


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.


Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд гал үргэлжлэн цахилж байлаа.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Би тахал, цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр, түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.


Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүн дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.


Нэг талант жинтэй асар том мөндрүүд тэнгэрээс хүмүүс дээр буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж их байлаа.


Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa