20 Фараоны түшмэдийн зарим нь ЭЗЭНий үгнээс айж, боол ба малаа гэртээ бөөгнүүлэв.
20 Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв.
Фараон эргэж, ордондоо оров. Тэр үүнд ч мөн зүрхээ хандуулсангүй.
Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь боол ба малаа хээр орхив.
Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй.
Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал.
Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.
Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.
Хэрсүү нь гамшгийг хараад нуугддаг. Гэнэн нь угтан явж эцэстээ шийтгэгддэг.
Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.