Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 8:8 - Ариун Библи 2013

8 Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Фараон, Мосе Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 8:8
24 Mawu Ofanana  

Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


Мосе Аарон нарыг Фараон яаравчлан дуудаад —Би Бурхан ЭЗЭНий чинь болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ!


Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв.


Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.


Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний түшмэдийн зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд —Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв.


Тэгэхэд Мосе, Бурхан ЭЗЭНээсээ гуйж —ЭЗЭН, агуу хүч чадал, хүчирхэг мутраар Египет нутгаас гаргасан ард түмнийхээ эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Мосе —Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон ба түүний албат нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон, ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.


Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан ард түмнийг явуулсангүй.


Мосе, Фараонд —Таны төлөө болон таны албат нар, таны ард түмний төлөө, та нараас бас гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн тулд хэзээ гуйхыг минь хэлж өгнө үү гэв.


Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Симон хариуд нь —Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa