Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 8:14 - Ариун Библи 2013

14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 8:14
11 Mawu Ofanana  

Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.


Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй.


Нилийн загас үхэж Нил өмхийрсөнд египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй боллоо. Египетийн бүх газарт цус байв.


ЭЗЭН, Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа ба талбайнуудаас гарч үхэцгээв.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон албат нарынх нь гэр, Египетийн бүх газарт ирж, бөөн ялаанаас болж газар сүйдэв.


Илбэчид ч буглаат хатгинаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь илбэчидэд, бүх египет хүнд буглаат хатги халдсан болой.


Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж Чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


«Тэр өдөр Би Израилийн дотор оршуулах газрыг Гогт өгөх болно. Тэр нь тэнгисийн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий гэж нэрлэх болно.


Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, Тэдний манлайг дорнын тэнгис уруу, Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна. Муухай үнэр нь дэгдэн Эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa