Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 7:20 - Ариун Библи 2013

20 Мосе Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон болон албат нарынх нь нүдний өмнө Нилийн усыг цохисонд Нилийн бүх ус нь цус болон хувирав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 7:20
14 Mawu Ofanana  

Тэгэхэд Елиша, Гехазид —Ууцаа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.


Усыг нь цус болгон хувиргаж, Загасыг нь Тэр үхүүлсэн.


Тэдний гол мөрнүүдийг, Усны урсгалуудыг хэрхэн цус болгон хувиргаж, Тэднийг ууж чадахгүй болгосныг ч эс санасан.


Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи Нилээс ус авч хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв.


Мосе Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ.


Нилийн загас үхэж Нил өмхийрсөнд египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй боллоо. Египетийн бүх газарт цус байв.


ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ.


Та морьдоо хөлөглөн Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь Гол мөрнүүдэд уурссандаа, Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу?


Хоёр дахь тэнгэрэлч бүрээдэхэд галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa