14 ЭЗЭН, Мосед —Фараоны зүрх хатуурчээ. Тэр, ард түмнийг явуулахаас татгалзаж байна.
14 ЭЗЭН Мосед —Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна.
ЭЗЭН, Мосед —Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж,
Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би маргааш нутаг дэвсгэрт чинь царцаа оруулна.
Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.
Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.
Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.
Танаас, ордноос чинь, албатууд ба ард түмнээс чинь мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би бүх нутаг дэвсгэрийг чинь мэлхийгээр цохино.
Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал,
Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, түшмэдийнхээ хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.
Фараон хүн илгээсэнд, үзэгтүн, Израилийн малаас нэг нь ч үхээгүй байв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.
Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.
Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.
Та нарын оршин суудаг газар худал хуурмагийн дунд юм. Худалд хуурмаг дотроо тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.
Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.
Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?
Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү?