Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 6:26 - Ариун Библи 2013

26 “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 6:26
23 Mawu Ofanana  

Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв.


Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам билээ. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар билээ.


Ард түмнээ хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар Та удирдсан билээ.


Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.


Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Тэгэхэд Мосе, Бурхан ЭЗЭНээсээ гуйж —ЭЗЭН, агуу хүч чадал, хүчирхэг мутраар Египет нутгаас гаргасан ард түмнийхээ эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?


Тэгтэл ЭЗЭН, Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ.


Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.


Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ.


Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.


Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана.


Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч, Боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


Мосе Аарон нарын удирдлага дор, дайчдынхаа бүлэглэлүүдээр Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян зам энэ юм.


Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан.


Тэгэхэд Самуел ард олонд —Мосе Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан ЭЗЭН гэрч мөн.


Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa