36 Асрын дээрээс үүл өргөгдөх бүрд Израилийн хөвгүүд аян замдаа хөдлөн,
36 Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн,
Та агуу энэрлээрээ тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй.
Тэрээр хөшиг болгон үүлсийг, Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг дэлгэсэн.
Тэднийг өдөр үүлээр, Шөнөжин галын гэрлээр Тэр удирдсан.
Асрын дээрээс үүл дээшлэх болгонд Израилийн хөвгүүд хөдөлж, үүл буун тогтсон газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв.
Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа.
Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч,