2 Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго.
2 Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.
Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.
Хаанчлалынхаа анхдугаар оны нэг дэх сард ЭЗЭНий өргөөний хаалгуудыг тэрээр онгойлгож, тэдгээрийг засварлав.
Абиб сарын энэ өдөр та нар гарсан.
Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.
Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн.
Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.
Дараа нь чи ямааны хялгасаар асрын дээгүүр бүтээх майхны бүрээснүүд хийгтүн. Чи арван нэгэн бүрээс хий.
Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.
Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой.
Үүнд: асар ба майхан нь мөн үүний бүтээлэг, дэгээ, дүнз, хөндөл, багана болон углуурууд нь,
Тэрээр тавин хүрэл дэгээ хийж, дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болгов.
Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин —
Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.
Бидний цөлөгдсөний хорин тав дахь оны эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байлаа. Тэр намайг тэртээд авчрав.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар согоггүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэршүүлэх ёстой.
Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж —
Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр
Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин —
Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв.