5 Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий нэрийг тунхаглав.
5 ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.
Сионд ЭЗЭНий нэрийг, Иерусалимд Түүний магтаалыг тунхаглахын тулд билээ.
Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.
ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.
Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй.
Тэр —Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.
Мосег асарт орох бүрд үүлэн багана буун ирж, асрын үүдэнд тогтоод, ЭЗЭН, Мосетэй ярьдаг байв.
ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.
Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”
Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэж, ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүйн тулд чиний дээр буй сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно.
Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй.
ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр ч урагш гарав.
Тиймээс гуйж байна. Таны ийн хэлсэн шиг Эзэний хүч чадал нь агуу байг.
ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана. Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн!
Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.