Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 34:29 - Ариун Библи 2013

29 Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 (Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 34:29
22 Mawu Ofanana  

Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Тэгээд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байсан бөгөөд тэдгээр нь хоёр талдаа ар өвөргүй бичигдсэн байлаа.


Израилийн хөвгүүд Мосегийн царайг хардаг байсан бөгөөд нүүрнийх нь арьс гэрэлтэж байдаг байв. ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртэлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.


Хэн ухаантантай адил вэ, хэн юмсын учгийг тайлах вэ? Мэргэн ухаан л хүний нүүрийг гэрэлтүүлж, баргар царайг нь өөрчлөх ажээ.


Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.


Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.


Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.


Тэр —Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв.


Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болсон байжээ.


Гэвч хэн байсныг мөнөөх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа.


Петр гадагш гарч түүнийг дагав. Тэрээр тэнгэрэлчээр үйлдэгдэж буй нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж.


Паул —Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.


Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.


Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.


Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.


Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.


Үүнийг харсан Аин хаан болон бүх эрс Израилийг тосон байлдахаар үүрээр яаран хөдлөв. Тэд өмнө нь товлосон газар буюу Арабагийн урд байх газрын зүг давшин гарав. Гэвч хотын ар талд отогчид буйг тэр мэдсэнгүй.


Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.


Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa