Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 34:28 - Ариун Библи 2013

28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 34:28
16 Mawu Ofanana  

Тэрээр босоод идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.


Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.


ЭЗЭН, Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичнэ.


Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би бүх ард түмний чинь өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь чамд Миний хийх гэж байгаа үйлс аймшигтай юм.


Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ.


дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ.


Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол


Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.


Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.


Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.


Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй нь та нар ЭЗЭНий мэлмийд ёрын муу зүйлийг хийж, Түүний уур хилэнг өдөөсөн бүх нүглийн чинь учир билээ.


Та нарыг устгана гэж ЭЗЭН айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ.


Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa