19 Хэвлийг анх нээгч бүхэн, мал сүргийн чинь үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.
19 Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.
мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.
чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.
Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав.
Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.
Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.
Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.