Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 34:10 - Ариун Библи 2013

10 Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би бүх ард түмний чинь өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь чамд Миний хийх гэж байгаа үйлс аймшигтай юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 34:10
28 Mawu Ofanana  

Таны ард түмэнтэй буюу Израильтай хэн адил вэ? Ард түмэн болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн нэрийн төлөө ард түмнийхээ өмнөөс үндэстнүүд ба тэдгээрийн бурхдыг зайлуулан агуу сүрдмээр зүйлсийг хийсэн Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхий дээр байна вэ?


Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа.


Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань хүчийг ярина. Мөн аугааг тань би тунхаглана.


Тэр, аль ч үндэстэнд ийнхүү эс хандана. Тэд тогтоолуудыг нь ч үл мэднэ. ЭЗЭНийг магтагтун!


Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


Ирээд, Бурханы үйлсийг үз, Хүний хөвгүүдэд үйлдсэн нь сүрдэм!


Бурхан, ариун газраасаа Та сүрдмээр байна. Израилийн Бурхан, хүч хийгээд чадлыг Ард түмэнд Тэр өгдөг. Бурхан магтагдах болтугай!


Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!


Тэрээр ноёдын сүнсийг номхтгодог. Дэлхийн хаад Түүнээс айдаг.


Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та Ард түмнүүдийн дунд Хүч чадалаа мэдүүлжээ.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.


Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.


Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.


Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ.


Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч,


“Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”


Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.


ЭЗЭН та нарт хилэгнэж, та нарыг устгах гэсэн уур, хилэнгээс би айсан юм. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.


Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa