Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 34:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 34:1
11 Mawu Ofanana  

Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт Мөнхөд бат тогтжээ.


Тэгээд ЭЗЭН, Мосед —Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.


Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав.


Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.


Ингээд ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.


Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa