Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 32:4 - Ариун Библи 2013

4 Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд —Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 32:4
36 Mawu Ofanana  

Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.


Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж, өөрийн хийсэн тугалууддаа тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.


Иехү —Баалд зориулан тусгай чуулааныг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.


Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.


Иеробоам өөрийнхөө хийсэн ямаан болон тугалан шүтээнүүдэд зориулсан мөргөлийн өндөрлөгүүдэд өөрийн тахилчдыг томилжээ.


Та нар үй олуулаа бөгөөд өөрсдөд чинь бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирсан тул одоо Давидын хөвгүүдийн гарт байдаг ЭЗЭНий хаанчлалыг тэсвэрлэнэ хэмээн бодож байна.


Тэд хайлшаар өөрсдөдөө тугал цутгаад, “Та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан энэ юм” гэж, Аймшигт доромжлолыг үйлдэхэд


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.


Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.


Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун.


Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Тэгээд би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ мулталж өг” гэж хэлсэн. Тэд алтнуудаа надад өгсөнд би галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хэлэв.


Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ мултлан Ааронд авчрав.


Тэгээд Аароны бүтээсэн буюу тэдний бүтээсэн тугалаас болж ЭЗЭН ард түмнийг тахлаар цохив.


Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож —Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав.


Тэгтэл ЭЗЭН, Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ.


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.


Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.


Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний охин онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.


Ийнхүү тэд тэр өдрүүдэд тугал хийж, тэрхүү шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.


Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар бослоо” гэж бичигдсэн байна.


Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир


Тэгээд Гидеон тэднээс —Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омогоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.)


Гидеон тэдгээрээр нэгэн ефод урлаж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхарцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa