33 ЭЗЭН, Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэн ч бай түүнийг Би номоосоо арилгана.
33 ЭЗЭН Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана.
Тэд амийн номоос хасагдан арчигдаж, Зөвт хүмүүстэй хамт бүү бичигдэг!
Харин би зүдрүү агаад хөндүүрлэж байна. Аяа Бурхан, Таны аврал Намайг өндөрт өргөх болтугай!
Та үндэстнүүдийг зэмлэж, Та гэм буруутнуудыг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
ЭЗЭН, Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв.
Нүгэл үйлдэгч амь үхэх болно. Хүү нь эцгийнхээ хилэнцийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ хилэнцийг үүрэхгүй. Зөвтөд зөв нь, буруутад гэм буруу нь байна.
“Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно.
Энэ өдөр ямар нэгэн ажил хийсэн хүний тухайд, тэр хүнийг Би ард олных нь дундаас устгах болно.
ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайнмэдээний төлөө надтай болон Клем, бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.
Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.
Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.
Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.