Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 32:27 - Ариун Библи 2013

27 Мосе тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн бүр илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, хүн бүр найз нөхдөө, хүн бүр хөршөө ал!” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Мосе тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нараас хүн бүхэн илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, найз нөхрөө, хөршөө ал!” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 32:27
12 Mawu Ofanana  

Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд —Дотогш ороод тэднийг цохигтун. Нэг ч хүн зугтах ёсгүй гэв. Тэд илдний ирээр тэднийг хядав. Харгалзагчид ба хааны түшмэд бүгдийг гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөөнд оров.


Мосе хуарангийн хаалган дээр зогсож —ЭЗЭНий талд байгч хэн бэ? Нааш ирэгтүн! гэж хэлсэнд Левийн хөвгүүд бүгд түүн дээр цугларав.


Левийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдсэнд тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ.


Тэгээд Мосе —Өнөөдөр өөр дээрээ ерөөлийг соёрхуулахын тулд хүн бүр хүүгийнхээ эсвэл ах дүүгийнхээ үнээр өөрсдийгөө өнөөдөр ЭЗЭНд зориул гэв.


Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй.


Мосе Израилийн шүүгчдэд —Та нарын хүн нэгбүр чинь Пеорын Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ.


Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой.


Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa