Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 32:21 - Ариун Библи 2013

21 Мосе, Ааронд —Энэ ард түмэн чамд юу үйлдсэн гээд чи эдний дээр ийм их нүгэл авчрав? гэхэд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Мосе Ааронд —Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд

Onani mutuwo Koperani




Гэтлэл 32:21
11 Mawu Ofanana  

Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв.


Абимелех —Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтчихаж болох байсан. Тэгээд чи бидэн дээр ял буулгах байлаа гэв.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатаан нунтаглаж бутлаад, усны мандалд цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.


Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.


Харин Самуел —Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв.


Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa