14 Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ.
14 Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.
Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.
Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.
Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрэлчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед нь ЭЗЭН хараад, гамшгийн тухайд зөөлөрч, сүйрүүлэгч тэнгэрэлчид —Хангалттай. Одоо гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Орнаны үтрэмийн дэргэд зогсож байлаа.
Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан.
Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн.
Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.
Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө.
Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө.
Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.
Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.
ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бүү болог гэж ЭЗЭН айлдсан.
ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.
Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.
ЭЗЭНд залбирч —Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.
Тийнхүү ЭЗЭН айлдахдаа —Чиний үгээр Би тэднийг өршөөлөө.
Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.
«Би тэднийг тасчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би хэлсэн.
ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.
ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ.
Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.