Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 31:15 - Ариун Библи 2013

15 Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь нь буюу бүтэн амрах Амралтын өдөр нь ЭЗЭНд ариун билээ. Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь өдөр нь ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр билээ. Амралтын өдөр ямар нэг ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 31:15
21 Mawu Ofanana  

Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.


тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.


Зургаан өдөр та нар үүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь Амралтын өдөр тул юу ч байхгүй гэв.


Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг.


Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана.


Тиймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэж, Амралтын өдрийг сахиг.”


Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.


Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.


Зургаан өдөр ажил хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.


Амралтын өдөр та нар гэр орондоо гал асааж болохгүй гэв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дотоод хүрээний зүүн зүгийг харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь Амралтын өдөр мөн шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.


Энэ нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр уугуул та нар ч, дунд чинь суугаа ирмэл хүн ч сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хийг.


Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.


Энэ нь та нарт бүрэн амрах Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхтго. Уг сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахигтун гэв.


Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд


Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.


ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь.


Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa