Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 30:33 - Ариун Библи 2013

33 Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

33 Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 30:33
27 Mawu Ofanana  

Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.


Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана.


Тийнхүү өөрсдөд нь сахил хүртээж, өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүллийг хийхэд хэрэглэсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүн идэж болохгүй.


Дараа нь Мосед ЭЗЭН —Өөртөө зориулан анхилуун үнэртнүүд болох стакте, ониха, халвана болон цэвэр гүглийг, тусбүрээс нь ижил хэмжээгээр авагтун.


Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдав.


Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилийн хөвгүүдэд «Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана» гэж хэлсэн.


ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.


түүнийгээ ЭЗЭНд өргөхөөр уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүн ард олноос таслагдаг.


Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана.


Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.


Хэрэв хүн эцгийнхээ эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, түүний нүцгэн биеийг харж мөн тэр эмэгтэй ч түүний нүцгэн биеийг харах аваас энэ нь ичгүүрт зүйл бөгөөд тэд ард түмнийхээ хөвгүүдийн нүдний өмнөөс таслагдаг. Тэрээр эгч дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасан бөгөөд хилэнцээ өөрөө хариуцна.


Хэрэв зовууртай эмэгтэйтэй унтан нүцгэн биеийг нь гаргасан хүн байх аваас тэрээр эмэгтэйн шүүрдсийг гаргасан бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны шүүрдсийг ил гаргасан тул тэд хоёулаа ард олныхоо дундаас таслагдаг.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Тэдэнд “Хэрэв аливаа үеийнхний чинь бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд зориулсан ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би ЭЗЭН.


Энэ өдөр сэтгэлээ номхтгоогүй аливаа хүн ард олноосоо таслагдана.


Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой.


Тэр хүн ЭЗЭНий үгийг үл тоомсорлож, Түүний тушаалыг зөрчсөн тул тэр хүн бүрмөсөн таслагдаж, хилэнц нь өөр дээр нь байна” гэв.


Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.


Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.


Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa