Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 30:30 - Ариун Библи 2013

30 Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 30:30
11 Mawu Ofanana  

Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, Хувцасных нь захаар доош урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм.


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн.


Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно.


Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “Энэ нь бүхий л үед чинь Надад зориулагдсан ариун тосолгооны тос болно.


Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Тэрээр тосолгооны тосноос Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.


Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa