Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 30:25 - Ариун Библи 2013

25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 30:25
18 Mawu Ofanana  

Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.


Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.


Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, Хувцасных нь захаар доош урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм.


Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.


Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.


Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.


касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг.


Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой.


Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.


мөн утлагат тахилын ширээ ба үүний дамнуургууд, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц


Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.


Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно.


Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.


Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон ариусгаж,


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,


Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу.


Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa