Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 3:20 - Ариун Библи 2013

20 Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Би Өөрийн мутраа сунгаж, Египетийн голд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа тэр улсыг цохисны дараа тэр та нарыг явуулна.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 3:20
30 Mawu Ofanana  

Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ.


Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.


Хүмүүсийн дунд Түүний тэмдэг болох үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн


Тэднийг гарч явахад Египет баярласан. Учир нь тэднээс айх айдаст тэд автсан.


Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа.


ЭЗЭН, Мосед —Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана.


Тэд Египетээс авч гарсан, зуурсан гурилаараа исгээгүй бин хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч замын хүнс бэлтгэж чадаагүй юм.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


Аяа, ЭЗЭН, баруун мутар тань юутай хүчтэй. Аяа, ЭЗЭН, баруун мутар тань дайсныг нам даржээ.


ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан.


ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭНд эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


“Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”


Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


ЭЗЭН, бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд, түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм.


Израилийн хөвгүүдэд ЭЗЭН нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Тэр эш үзүүлэгч тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би та нарыг Египетээс удирдан гаргаж, та нарыг боолчлолын гэрээс гарган авчирсан.


Тэрээр хотын ахлагчдыг барьж, цөлийн сундуу ба өргөст халгайгаар суккотчуудыг гэсгээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa