Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 3:18 - Ариун Библи 2013

18 Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 3:18
40 Mawu Ofanana  

Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун.


Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Иаков, Иосефт —Төгс Хүчит Бурхан, Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, намайг ерөөсөн билээ.


ЭЗЭНий үгээр хаан хийгээд ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байсаар байв.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Тэгэхэд ЭЗЭН, Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.


Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.


Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой.


Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь.


Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв.


Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.


Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв.


Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв.


Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж, «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Гэтэл, харагтун, чи одоо болтол сонссонгүй.


ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


ЭЗЭН, Мосед —Чи өглөө эрт босож, харагтун, Фараоныг усанд ирэхэд өмнө нь очоод, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш болох болно»” гэж хэл хэмээн айлдав.


ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


ЭЗЭН, Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол


Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa