7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.
7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.
Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, Хувцасных нь захаар доош урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм.
Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.
Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.
Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга.
Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.
Та нар уулзалтын майхны үүднээс гадагш бүү гар, эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос та нар дээр байна гэлээ. Ингээд тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.
Ах дүү нар дотроо тосолгооны тосыг толгой дээрээ цутгуулсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч толгойгоо ил гаргах мөн хувцсаа урах ёсгүй.
Тэрээр ариун газраас гадагш гарах мөн Бурханыхаа ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь Бурханых нь тосолгооны тосны ариусгал түүний дээр байгаа болой. Би ЭЗЭН.
Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой.
Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.
Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу.
Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.