31 Чи томилгооны ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.
31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.
Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг нь ариун газарт үйлчлэхээр уулзалтын майханд орохдоо эдгээрийг долоо хоногийн турш өмсөх ёстой.
Аарон болон хөвгүүд нь хуцын мах, сагсан дахь талхыг уулзалтын майхны үүдэнд иднэ.
Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой.
Тэрээр хоёр дахь хуц буюу томилгооны ёслолын хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.
Мосе, Ааронд ба хөвгүүдэд нь хэлэхдээ —“Аарон ба хөвгүүд нь үүнийг идэх болно” гэж тушаасан ёсоор махыг уулзалтын майхны үүдэнд буцалгаж, томилгооны ёслолын сагсанд байдаг талхтай хамт идэгтүн.
Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц гурван салаа сэрээ барин, мах чанаж байхад хүрч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв.
Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв.