Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 29:20 - Ариун Библи 2013

20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аароны баруун чихний гэдэс, хөвгүүдийнх нь баруун чихний гэдэс, тэдний баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэж, цусыг тахилын ширээг тойруулан цацагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 29:20
19 Mawu Ofanana  

Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина.


Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.


Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй.


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


Тахилч ялын тахилын цуснаас авч, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд түрхэнэ.


баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна.


Тахилч алган дахь үлдсэн тосноосоо цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд, ялын тахилын цусан дээгүүр давхар түрхэнэ.


Тэрээр ялын тахилын хургыг нядалж ялын тахилын цуснаас аваад, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ.


Тахилч алгандаа байгаа тосноос цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, ялын тахилын цусан дээр давхар түрхэнэ.


Тэгээд арьсны халдварт өвчнөөс цэвэршигч уруу үүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлно. Амьд шувууг хээр талд суллан тавина.


Тэрээр хуруугаараа түүн дээгүүр цусыг долоон удаа сүрчин түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгаг.


Мосе үүнийг нядалж, цуснаас нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэлээ.


Мосе мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд цуснаас хүргэв. Мосе үлдсэн цусыг тахилын ширээг тойруулан цацав.


Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.


Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa