Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 28:36 - Ариун Библи 2013

36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 28:36
22 Mawu Ofanana  

Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.


Таны гэрчлэлүүд маш үнэн юм Аяа ЭЗЭН, ариун тань Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.


Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.


Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун.


Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.


Үүнийгээ хөх уяагаар толгойн ороолтонд бэхлэх бөгөөд энэ нь толгойн ороолтны урд талд байх ёстой.


Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


Толгойд нь толгойн ороолт тавьж, толгойн ороолт дээр ариун титмийг тогтоогтун.


Тэд Аарон болон хөвгүүдэд нь нарийн нэхсэн маалингаар дотуур дээл нэхэн урлаж,


Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, түүн дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэсэн бичээс сийлэв.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үүнийг толгойн ороолтны урд талд хөх уяагаар бэхлэв.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь ариунаас ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.


Тэр толгой дээр нь толгойн ороолт тавьж, толгойн орооолтны урд талд ариун титэм болох алтан пайзыг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тавив.


Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa