31 Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд.
Тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй юм.
Оройн хэсгийнх нь голд амсар гарга. Амсар нь урагдахгүйн тулд хөө хуягны амсар шиг амсрыг тойруулан нэхмэл урлалаар захал.
Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг.
Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, уран нэхсэн ефодын бүсээр бүслэгтүн.
Тэр түүнд дотуур дээл өмсгөж, бүс бүслүүлээд ефодын нөмрөг нөмрүүлж, ефод өмсүүлэв. Үүнийг тогтоохын тулд уран нэхсэн ефодын бүсээр түүнийг бүслэв.
Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүр нядлах тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жилээс жилд түүнийгээ авчирч өгдөг байв.