Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 28:2 - Ариун Библи 2013

2 Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 28:2
36 Mawu Ofanana  

Одоохон алдар суу, сүр жавхлангаар гоё. Өөрийгөө хүндлэл, яруу алдраар хувцасла.


Бас тахилч нарыг нь Би авралаар хувцаслах бөгөөд Бишрэлтнүүд нь баярлан чангаар дуулна.


Тахилч нар чинь зөвт байдлаар хувцаслаг. Таны бишрэлтнүүд баяр хөөр болон хашхираг.


Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.


Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний ариун газарт хүч чадал, үзэсгэлэн бий.


Аароны хөвгүүдийн алдар, сүр жавхланд зориулан тэдэнд дотуур дээл, бүс болон толгойн боолтууд хийгтүн.


Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм.


мөн тахилчийн албанд үйлчлэхдээ өмсөх сүлжмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас мөн хөвгүүдийнх нь хувцаснуудыг


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь, хозлуулаагүй, бузар нь Цаашид чам уруу орохгүй.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.


Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй.


Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.


Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарав.


Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно.


Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.


Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa