Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 28:11 - Ариун Библи 2013

11 Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 28:11
16 Mawu Ofanana  

Төмөр зоруул болон тугалгаар Тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!


Тэдний төрсөн дарааллаар нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэр байна.


Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Хоёр оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбо.


Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.


дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш бөгөөд эдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгажээ.


Тэд оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбов.


Тэд судалт гартаам чулуунуудыг засаж, алтан сууринд суулган, Израилийн хөвгүүдийн нэрсийг тамган сийлээсээр сийлэв.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан.


Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa