Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 26:33 - Ариун Библи 2013

33 Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

33 Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 26:33
16 Mawu Ofanana  

Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов.


Тэгтэл тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.


Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа.


Тэрээр Ариунаас ариун газрыг хийсэн бөгөөд урт нь өргөөний өргөний энгээр хорин тохой, өргөн нь мөн хорин тохой байв. Тэрээр үүнийг зургаан зуун талант цэвэр алтаар бүржээ.


Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.


Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой.


Багананууд нь хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн байх ёстой.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд алтаар бүржээ. Дэгээнүүд нь алтан байв. Баганануудад зориулан тэрээр дөрвөн мөнгөн углуурыг цутгав.


Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.


Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад —Энэ бол ариунаас ариун газар мөн гэж өгүүлэв.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa