30 Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.
30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.
Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.
Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.
Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.
Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэгтүн.
Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.
Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго.
Дараа нь кохатчууд ариун зүйлсийг үүрэн хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа.
Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.
Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.
Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.
Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.
Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд ийнхүү цэвэршигддэг бол харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршигдэх шаардлагатай байв.
Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.