Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 25:9 - Ариун Библи 2013

9 Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 25:9
13 Mawu Ofanana  

Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.


Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.


Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.


Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу хийжээ.


Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.


Тэд ариун газарт үйлчлэхдээ хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг авч, хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурга дээр тавина.


Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.


Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.


Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.


Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.


Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм.


Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa