30 Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.
30 Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.
Соломон, ЭЗЭНий өргөөнд зориулсан бүх сав суулгыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ ба тавиг талх тавьдаг алтан ширээ,
тавиг талх, идээн өргөлийн сайн гурил, исгээгүй талх, хайруулын таваг мөн жинлэн хэмжих бүх ажлыг хариуцах байв.
Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь Амралтын өдөр бүр тавиг талх хийхийг хариуцаж авсан байв.
Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.
Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.
Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.
ширээ ба дамнуургууд нь, үүний бүх хэрэгсэл, тавиг талх
ширээ ба үүний бүх хэрэгсэл, тавиг талх,
Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ширээн дээр ЭЗЭНий өмнө талхыг цэгцлэн өрлөө.
Чи ширээг дотогш оруулж, үүн дээрх цэгцлэх зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг дотогш оруулаад, дэнлүүнүүдийг нь асаа.
Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв.
“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна.
Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ гэдэг чинь жигшил юм» гэж хэлж байна.
Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.
Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ.
Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм.
Тахилч, Давидад —Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч тавиг талх бий бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэж хариулав.
Давид тахилч нарт —Намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан хоёр гурав хоног эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч хүмүүсийн бие нь бузартаагүй. Өнөөдөр бүр ч илүү болох бус уу гэж хариу хэлэв.
Тиймд тахилч түүнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар, ЭЗЭНий өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түүнд байсангүй.