Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 25:16 - Ариун Библи 2013

16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 25:16
22 Mawu Ofanana  

Израильчууд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнийг тослон —Хаан мөнх наслаг! гэцгээв.


ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Аарон үүнийг Гэрчлэлийн өмнө тавьж хадгалав.


Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.


Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой.


Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Тэгээд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байсан бөгөөд тэдгээр нь хоёр талдаа ар өвөргүй бичигдсэн байлаа.


Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй.


Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ.


Тэгээд тэр гэрчлэлийг авч авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, авдран дээр эвлэрүүлгийн тагийг тавьжээ.


Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.


Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ.


Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг!


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa