Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 24:16 - Ариун Библи 2013

16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 24:16
14 Mawu Ofanana  

Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн.


Аарон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэлэхэд тэд цөл уруу хартал, ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.


тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.


Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.


дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.


Эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солонго адил байлаа. Үзэгдэх төрх нь ЭЗЭНий цог жавхлантэй адил байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ унаад, айлдагч нэгний дууг сонсов.


Мосе, Аарон нар уулзалтын майханд ороод, дараа нь гарч ирэн ард олныг ерөөлөө. Тэгэхэд ЭЗЭНий алдар хамаг ард олонд үзэгдэж,


Мосе —ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв.


Харин даяар хотол түмэн —Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.


Хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг цуглаж, уулзалтын майхан уруу эргэтэл, харагтун, түүнийг нь үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.


Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.


Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож, —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa