3 ядуу хүнийг ч бүү ялгаварла.
3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.
Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.
Буруутанд нүүр тал засах ч Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч Зүйд эс нийцюү.
Ядууг ядуу гэж бүү тоно Зүдэрснийг үүд хаалган дээр бүү дарла
Ёс бус тогтоол гаргаж, зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.
Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд
Та нар шүүхдээ хүнийг харж болохгүй. Доодсыг дээдсийн нэгэн адил сонс. Шүүх бол Бурханых учир та нар хүнээс бүү ай! Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэв.
Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.
Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.