1 Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.
1 Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.
Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж —Чиний бидэнд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд,
Хаан —Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба, хаанд —Харагтун, “Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө” гэсээр тэр Иерусалимд үлдсэн гэлээ.
Тэр боол, эзэн хаанд минь намайг бас гүжирдэв. Гэвч эзэн хаан минь Бурханы тэнгэрэлч мэт тул тааллаараа л бол.
Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
Чамд юу өгөх вэ? Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?
Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул Намайг өстөнгүүдийн минь Шуналд бүү даатгаач.
Хэрцгий гэрч нар босон Эс мэдэх зүйлийг надаас байцаана.
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Худал заргаас хол байж, гэмгүй зөвт нэгнийг бүү хөнөө. Учир нь Би буруутанг зөвтгөхгүй.
Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах.
Үнэнийг яригч нь зөвийг. Хуурамч гэрчлэгч заль мэхийг.
Гэрч итгэмжит аваас үл хуурах. Гэрч хуурамч болбоос худал үгс урсгах.
Муу хүн цөвт уруулыг сонсох. Худалч хүн хорлолын хэлийг анхаарах.
Үл бүтэх гэрч Хууль шүүхийг доромжлох. Буруутын ам ёс бусыг залгих.
Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна. Худалч хүн ч дутааж үл чадна.
Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх. Худал хэлдэг хүн мөхөх.
Хуурамч гэрч мөхнө. Харин сайн сонсдог хүн мөнхөд ярина.
Хөршийнхөө эсрэг шалтгаангүйгээр бүү гэрчил, Уруулаараа бүү мэхэл.
Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.
Умрын салхи бороо оруулах Далдуур муучлагч хэл ууртай царай авчрах.
Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.
Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.
Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.
Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.
Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил.
Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв.
Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой.
Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.
үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,
Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.
Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ.