Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 22:30 - Ариун Библи 2013

30 Чи үхэр ба хоньдынхоо тухайд ч бас ингэ. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 22:30
14 Mawu Ofanana  

Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой.


чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.


Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв.


Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла.


Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Би билээ. Иймээс Би ариун учир та нар ариун бай” гэж хэлэгтүн.


Найм дахь өдөр хөвгүүний тээрхийн арьсыг танана.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно.


Тугал, хурга, ишиг нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Харин найм дахь өдрөөс хойш ЭЗЭНд галан тахил болон хүлээн авагдаж болно.


Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН.


Израилийн хөвгүүдэд “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү идэгтүн.


Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй.


Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг бүү идэгтүн.


Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa